ОХУ-ын Батлан хамгаалах яам /БХЯ/ Оросын цэргүүдийг Херсон мужаас 30,000 гаруй цэргээ Днепр мөрний зүүн эрэгт амжилттай нүүлгэн шилжүүлж дууссанаа өчигдөр /2022.11.11/ мэдээлсэн.
Ингэхдээ “Цэргийн ганц ч анги нэгтгэл, зэр зэвсэг баруун эрэгт үлдээгүй. Оросын бүх алба хаагчид зүүн эрэгт шилжин байрласан” хэмээсэн юм.
Улмаар баасан гараг /2022.11.11/ өглөө Украины зэвсэгт хүчин тус хотод нэвтэрчээ. Хэдэн сарын турш Оросын эзлэн түрэмгийллийг даван туулсан баяр хөөртэй иргэд Херсон хотын төв талбайд шинээр ирсэн Украины цэргүүдийг тэврэн, тэдэнтэй сэлфи дарж, Украины далбааг намируулж буй бичлэг, зурагнууд цахим орчинд тархаж байгаа юм. Ийнхүү Украины цэргүүдийг Херсон хотын оршин суугчид төв талбайдаа баяр ёслолын байдалтай угтан авчээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
ВИДЕО:
Эх сурвалж: CNN