Улаанбаатарт -4 градус хүйтэн байна

Улаанбаатарт -4 градус хүйтэн байна

Өнөөдөр\2022.11.12\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. 

Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл,  говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2 ...+3 градус дулаан, бусад нутгаар -2 ...-7 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.