АНУ-ын "Завсрын сонгууль"-ийн дүнгээр БНН 226 суудал авч Төлөөлөгчдийн танхимд олонх болох төлөвтэй байна

АНУ-ын "Завсрын сонгууль"-ийн дүнгээр БНН 226 суудал авч Төлөөлөгчдийн танхимд олонх болох төлөвтэй байна

Мягмар гарагт АНУ-д явагдсан Конгрессын завсрын сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа боловч Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам олонхийг бүрдүүлэх нь нэгэнт тодорхой болоод байна. 

Энэ удаагийн сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн ба Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг нь шинээр сонгож байгаа юм. Харин энэ удаагийн “Завсрын сонгууль”-ийн өмнө Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд 220 суудалтай, Бүгд найрамдах нам 212 суудалтай байсан бол сонгуулийн дараа Бүгд найрамдах нам 226 суудал авч олонх болох төлөвтэй байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC