ГАДНЫН ХЭВЛЭЛ: “Dayton Flyers Basketball” баг чадварлаг шинэ од Ш.Энхийн-Одын тусламжтай ТЭСРЭЛТ хийж магадгүй байна

ГАДНЫН ХЭВЛЭЛ: “Dayton Flyers Basketball” баг чадварлаг шинэ од Ш.Энхийн-Одын тусламжтай ТЭСРЭЛТ хийж магадгүй байна

АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу "NCAA Basketball"-д тоглож буй Монголын анхны тамирчин Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association)-ий нэгдүгээр дивизионд энэ улирлын анхны тоглолтоо Дэйтоны их сургуулийн Dayton Flyers Basketball багийн бүрэлдэхүүнд 2022 оны арваннэгдүгээр сарын 07-нд хийж, багаасаа хамгийн өндөр оноог авсан амжилттай тоглосон билээ. Тэгвэл Монгол Майк-ийг спортын мэдээ мэдээллийн шилдэг блог онцолжээ.

Тодруулбал, Ш.Энхийн-Одын хувьд дэлхийн олон мянган шүтэн бишрэгчдийнхээ итгэлийг алдалгүй амжилттай дэбютээ хийжээ. Тэрбээр Дивизион 1-ийн тэтгэлэг хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд түүний аав Шарк гэгддэг Шаравжамц нь 7 фут өндөртэй Улаанбаатарын орон нутгийн лигт од байжээ. Монголд сагсан бөмбөгийн спорт сүүлийн хэдэн арван жил аажмаар өсөн нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар нийслэл хотод 20 мянга гаруй хүүхэд сагсан бөмбөгийн спортыг сонирхож, сургалтад хамрагдаж, тоглож байна. Монголын эрэгтэй баг FIBA 3x3 ДАШТ-ий сүүлийн гурван тэмцээний хоёрт нь эхний 10-т орж, эмэгтэй баг 2020 оны Зуны Олимпын наадамд оролцох эрхээ авсан том амжилт үзүүлжээ.

Мөн түүний тухай баримтат кино хийхээр зураг авалтын баг Охайо руу ниссэн бөгөөд трэйлерийг нь 250 мянга гаруй хүн үзсэн байна. Ш.Энхийн-Од тоглолт бүртээ өөрийн ур чадвар сайтайг харуулдаг ч хамгийн сэтгэл хөдөлгөм шинж чанар нь дамжуулалт хийх, тоглох чадвар юм.

Улирлын нээлтийн тоглолтод тэрбээр хэд хэдэн удаа бөмбөгийг талбай дээр өөрийн талд авчирч, довтолж, хамгаалалтыг сайн хийж байсан. Flyers багийн хувьд өнгөрсөн улиралд NCAA-ийн тэмцээнийг арай ядан өнжсөн бөгөөд 2022-2023 оны кампанит ажилд есөн жилийн дараа анх удаа шинэ залуу, чадварлаг одын тусламжтай үсрэлт /тэсрэлт/-ийг хийж магадгүй байна гэжээ.