Дэлхий дахинд коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн томоохон хямралд өртөж байгаатай холбогдуулан БНСУ-ын зүгээс иргэддээ мөнгөн тусламж үзүүлж, цаг үедээ тохирсон бодлогыг хэрэгжүүлж иржээ.
Тодруулбал, тус улсын Ганвон мужийн Сугчу хот өнгөрсөн наймдугаар сараас эхлэн нэг сарын турш нутгийн ард иргэдэд 200 мянган воны мөнгөн тусламж үзүүлж байсан бөгөөд гадаад иргэд үүнд хамрагдаагүй байсан юм. Тэгвэл энэ арваннэгдүгээр сарын 14-ны өдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 09 хүртэл /2022.11.14-2022.12.09/ тус хотод (F4,F5,F6 визтэй) гадаад иргэдэд мөн адил 200 мянган воныг нөхөн олгохоор болжээ.