Д.Одбаяр БНСУ-ын цагдаад дахин байцаалт өгөх болов уу

Д.Одбаяр БНСУ-ын цагдаад дахин байцаалт өгөх болов уу

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрсэн, түүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. Орон нутгийн зарим хэвлэлд мэдээлж буйгаар Д.Одбаяр нь ариун цэврийн өрөөний дэргэдүүр өнгөрсөн онгоцны үйлчилэгч бүснүйн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлж буй юм.

Нислэгч газардмагц дуудлага авсан цагдаа нар түүнийг баривчилсан. Харин БНСУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаас холбогдох хүмүүс очиж, 1961 онд батлагдсан Дипломат харилцааны тухай Венийн конвенцип зааснаар Д.Одбаяр нь халдашгүй дарха эрхтэй гэж түүнийг сулуулсан байдаг.

Гэтэл БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас “Венийн конвенц нь зөвхөн тухайн дипломат ажилтныг илгээсэн болон хүлээн авагч оронд л үйлчилдэг болохоос, дамжин өнгөрч буй оронд үйлчилдэггүй. Тиймээс түүнийг саатуулан шалгах ёстой байсан” гэж мэдэгджээ.

Цэцийн дарга Д.Одбаяр нь Индонез улсад зохион байгуулагдаж буй Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан байдаг. Тэрээр онгоцны буудлын цагдаа нарт хуралдаа оролцчихоод буцахдаа шалгуулна гэж мэдүүлээд нислэгээ цааш үргэлжлүүлжээ. Харин түүний оролцож байгаа хурал хэзээ дуусах тухай мэдээлэл тодорхойгүй байна.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө