БНСУ-ын алдарт хамтлаг болох BTS-ийн ахлагч Ким Намжүн ирэх арванхоёрдугаар сард өөрийн бие даасан цомгоо гаргахаар болжээ.
Тодруулбал, тус хамтлагийн тухайд цэргийн албанд татагдахаар болсон бөгөөд үүнтэй холбогдуулан өөрсдийн бие даасан уран бүтээлүүд болон нэвтрүүлгийг гаргаад буй. Тэгвэл “HYBE” энтертайнментын зүгээс Ким Намжүнийг ирэх арванхоёрдугаар сарын 02-ны өдөр “Indigo” гэх цомгоо гаргах болсон талаар мэдээлжээ. Түүний хувьд IQ өндөртэй тул өөрийн цомогтоо төгс гүн утга агуулгатай уран бүтээлүүд багтааж, цоо шинэ тэсрэлтийг хийж, шүтэн бишрэгч Арми нарынхаа хүлээлтийг ихэд үүсгэх болно гэжээ. Мөн тэрбээр өмнө нь хоёр удаа соло хуурцгаа гаргасан ч одоо гаргах гэж байгаа цомог нь түүний анхны албан ёсны цомог болох юм.