Дэлхийн алдарт Diplomatic World сэтгүүлд “Монголын соёлын өдрүүд”-ийн талаар гарчээ

Дэлхийн алдарт Diplomatic World сэтгүүлд “Монголын соёлын өдрүүд”-ийн талаар гарчээ

2022 оны есдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улс болон Бельгийн Вант Улсад “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ болсон.

Тус арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Урлагийн Их театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо Европын үзэгчдэд толилуулсан юм. Тэгвэл энэ арга хэмжээг дэлхийн алдарт сэтгүүл Diplomatic World онцлон мэдээлжээ. Тус сэтгүүлд Монгол Улс 2023 оныг Монголд зочлох жил болгосон. Монголын уран бүтээлчдийн тоглолт нь нүүдэлчдийн соёлын сэтгэлгээг дүрслэн харуулахыг зорьсон. Энэхүү өвөрмөц үзүүлбэр нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах урлаг, Монголын нүүдэлчдийн шашинлаг, өвөрмөц амьдралын хэв маяг, эрийн гурван наадам зэрэг  уламжлалт соёлыг харуулсан  хэмээн мэдээлжээ.