Хойд Солонгосоос дүрвэж Монголын нутаг дэвсгэрээр дамжиж БНСУ-д очсон 23 настай эрэгтэй амиа алдсан гэв

Хойд Солонгосоос дүрвэж Монголын нутаг дэвсгэрээр дамжиж БНСУ-д очсон 23 настай эрэгтэй амиа алдсан гэв

Хойд Солонгосоос дүрвэж Хятад, Монголын нутгаар дамжин БНСУ-д хөл тавьсан 23 настай эрэгтэй энэ арваннэгдүгээр сарын 07-ны өдөр /2022.11.07/ амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, амь насаа алдсан А нь БНСУ-ын Кёнсаннам мужийн Гимхэ хотод өөрийн амьдарч байсан нэг өрөө байрандаа амиа хорлосон байж болзошгүй байгаа аж. Тус өдрийн өглөө дүрвэгч А-ийн эмээ цагдаагийн байгууллагад “Ач хүүтэйгээ холбоо барьж чадахгүй байна” гэх дуудлага мэдээллийг өгсөн бөгөөд дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид А-ийн гэрт очиход гэрт нь олон төрлийн эм байжээ.

Талийгаачийг хэдэн жилийн турш сэтгэлд гутралд орж, архинд донтсон гэх оноштой байсан гэх бөгөөд гэрээс нь ямар нэгэн гэрээслэл, тэмдэглэл олдоогүй байна. Дүрвэгчийн хувьд 2004 онд эмээ, аавынхаа хамт Хойд Солонгосоос дүрвэж, БНХАУ-аас дамжин Монгол руу очиж улмаар БНСУ-ын газар нутагт хөл тавьж байсныг Солонгосын хэвлэл онцолжээ. Харин ар гэрийнхний зүгээс хүн амины хэрэг байж болзошгүй хэмээн үзэж байгаа тул цагдаагийн байгууллагаас амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв.

Эх сурвалж: Yonhap