Ирэх долоо хоногт Бали аралд болох "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр оролцохгүй гэж Индонез дахь ОХУ-ын Элчин сайдын яам өнөөдөр мэдээлжээ.
Харин В.Путиныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров төлөөлнө гэж тус элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.
Тэгвэл тус арга хэмжээний өмнөхөн барууны орнууд болон Украины зүгээс "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Индонези улсад шахалт үзүүлж, "В.Путинд тавьсан дээд хэмжээний уулзалтын урилгаа эргүүлэн татах"-ыг шаардаж эхлээд байсан юм.
Эх сурвалж: CNN