Өчигдөр /2022.11.09/ Их Британийн хаан Гуравдугаар Чарльз, түүний хатан Камилла нар Умард Английн Йорк хотод зочилж байх үеэр өндөг шидсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Хаан Чарльз болон түүний хатан руу нийт гурван удаа өндөг шидсэн ч оногдоогүй бөгөөд халдлага үйлдсэн этгээд “Чи миний хаан биш, энэ улс боолуудын цусаар бүтсэн” гэх мэт хашхирсан аж.
Одоогоор халдсан этгээдийг Ногоон намын гишүүн асан, байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтэн болохыг Британийн хэвлэлүүд мэдээлээд байгаа бөгөөд Хатан хааныг нас барсны дараа Хаан Чарльзын нэр хүнд дотооддоо тааруу байгааг онцолжээ. Улмаар Их Британи хаант ёсыг халж, бүгд найрамдах улс болох ёстой гэсэн үзэлтэй хүмүүсийн тоо нэмэгдээд буй.
ВИДЕО: