Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгийн оролцох "Их-20" уулзалтад В.Путин оролцохгүй, С.Лавров оролцоно гэж мэдээлжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгийн оролцох "Их-20" уулзалтад В.Путин оролцохгүй, С.Лавров оролцоно гэж мэдээлжээ

Энэ сарын 15-16 /2022.11.15-16/-ны өдрүүдэд Индонезид болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохгүй, түүний оронд Оросын гадаад хэргийн сайд С.Лавров оролцохоор болжээ. 

Учир нь энэ удаагийн “Их-20” уулзалтад Украины Ерөнхийлөгч В.Зеленский цахимаар оролцох бөгөөд тэрээр В.Путиныг тус уулзалтад оролцвол, “Украины зүгээс оролцохгүй” гэж мэдэгдсэн юм. Мөн В.Путин Индонезидод очиж “Их 20”-ын уулзалтад оролцсон тохиолдолд Европын орны тэргүүнүүд түүнээс зайгаа авч болзошгүй тул тэрээр оролцохоос татгалзсан байж болзошгүй зэрэг олон таамаглалыг шинжээчид дэвшүүлсээр байна. 

Эх сурвалж: BBC