Хойд солонгосын харвасан пуужин хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн СА-5 байсныг тогтоожээ

Хойд солонгосын харвасан пуужин хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн СА-5 байсныг тогтоожээ

БНАСАУ /Хойд солонгос/ өнгөрсөн долоо хоногт нэг өдрийн дотор 20 гаруй пуужинг тэнгисийн ус руу харвасан нь Солонгосын дайнаас хойших түүхэнд тэмдэглэгдээгүй үйл явдал болсон. Мөн анх удаагаа тус улс Өмнөд Солонгосын хяналтад байдаг тэнгисийн ус руу пуужин харвасан юм.

Тэгвэл Өмнөд Солонгосын тал уг пуужингийн 3 метр урт, 2 метр өргөн хэмжээтэй үлдэгдлийг тэнгисийн уснаас гаргаж, шинжилсэн дүгнэлтээ өчигдөр /2022.11.10/ танилцуулсан байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Энэ талаар Сөүлийн эрх баригчид “бид анх богино тусгалын баллистик пуужинг тус улсын хяналтын тэнгисийн ус руу харвасан гэж таамаглаж байсан. Харин өчигдөр энэ нь Зөвлөлт холбоот улсын үед үйлдвэрлэгдсэн нисэх онгоц устгах зориулалттай газар-агаар, газар-газар ангиллын СА-5 пуужин байсныг тогтоолоо” гэжээ. Түүнчлэн үүнтэй ижил пуужинг ОХУ-ын арми Украины газар нутагт цохилт өгөхдөө ашиглаж буйг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдээлжээ. 

Эх сурвалж: Reuters