Тайваньтай холбоотой хурцадмал байдлын улмаас Ши Жиньпин Хятадын армийг дайнд бэлтгэхийг тушаажээ.
Тодруулбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин мягмар гараг /2022.11.08/ -т Бээжин дэх Цэргийн төв зөвлөлийн хамтарсан ажиллагааны удирдлагын төвд зочилжээ. Энэ үеэр Ши Жиньпин Ардын Чөлөөлөх Армид дайнд бэлэн байхын тулд "цэргийн бүх хүчээ тулалдаанд төвлөрүүл" хэмээн захисан гэж Хятадын Коммунист намын хэвлэл мэдээлжээ.
Мөн Ши Жиньпин “Бүх цэргийнхэн дайны бэлэн байдалд зориулж, байлдах, ялах чадвараа дээшлүүлэх ёстой. Мөн зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд шинэ эриний цэргийн хүчийг бэхжүүлэх намын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, шинэ үеийн цэргийн стратегийг баримтлахыг тушаав” хэмээснийг “Xinhua” агентлаг мэдээлсэн байна. Саяхан намын даргаар гурав дахь удаагаа сонгогдсон Ши Жиньпин 2013 онд, хятадын засгийн эрхийг авсны дараагаар буюу 2017 онд армидаа дайны бэлтгэлд анхаарлаа хандуулахыг тушаасан байдаг. Гэхдээ энэ удаагийн тушаал нь зүгээр нэг анхааруулга биш тун шийдэмгий байгааг тус улсын улс төр судлаачид онцоллоо. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.