Оросын тал Херсон мужийн орлогч даргаар томилоод байсан К.Стремоусов автомашины ослоор амиа алджээ

Оросын тал Херсон мужийн орлогч даргаар томилоод байсан К.Стремоусов автомашины ослоор амиа алджээ

Херсон мужийн захирагчийн орлогч Кирилл Стремоусов автомашины ослоор амиа алдсан талаар орон нутгийн албаны хүмүүс мэдээлжээ. Түүнийг Оросын тал тус ажилд томилоод байжээ.  Харин түүнийг Украины цагдаагийн газраас “эх орноосоо урвасан” хэргээр эрэн сурвалжилж байж. Ослын талаар “Интерфакс" агентлагийн мэдээлснээр Кирилл Стремоусовны сууж явсан автомашин Херсон хотоос зүүн өмнөд хэсэгт орших Крымийн Армянск хотыг холбосон зам дээр болсон байна. 

Эх сурвалж: NEXTA