ХӨШИГНИЙ АРД: “Э.Одбаяр нарт холбогдох хоёр тусдаа хэргийг нэгтгэж шийдсэн нь миний эсрэг явуулж буй шүүхийн зохион байгуулалттай ажил” гэж Л.Оюун-Эрдэнэ бухимджээ

ХӨШИГНИЙ АРД: “Э.Одбаяр нарт холбогдох хоёр тусдаа хэргийг нэгтгэж шийдсэн нь миний эсрэг явуулж буй шүүхийн зохион байгуулалттай ажил” гэж Л.Оюун-Эрдэнэ бухимджээ

"No Double Standart" хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2022.11.09/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж,  тэдэнд 1-1.2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Шүүхийн энэ шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуулиар хумилаа хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж буй.

Учир нь Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл түгээхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж, түгээсэн. Түүний уг мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасныг өчигдөр /2022.11.09/ анхан шатны шүүхэд хэлэлцэж шийдвэр гаргасан нь энэ юм.

Хамгийн ноцтой нь, шүүх дээрх шийдвэрийг гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг хамтатган шийдвэрлэсэн байгаа юм. Дээрх хоёр тусдаа хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар Э.Одбаяр нарыг ялласан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар хуралдааны өнөөдөр /2022.11.09/-ийн хурлын үеэр уг асуудлаар байр, сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл байна.

Түүний хувьд ихэд бухимдаж “Яагаад Л.Оюун-Эрдэнэ гомдсон мэтээр  хоёр тусдаа хэргийг нэгтгэж шийдсэн юм. Энэ нь зориуд, зохион байгуулалттай гэх хардлагыг төрүүлж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлэнгүүт шүүх дахь тэдний “гар хөл” ийм шийдвэр гаргаж байгаа юм уу. Үүний оронд нүүрсний хулгайтай холбоотой том хэргүүдээ шийдээч” гэж хэлжээ.

Мөн тэрбээр Хууль зүйн сайд Х.Нямбаатарт анхааруулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргүүдээ шалгах ажилд анхаарахыг сануулснаас гадна нэр бүхий бизнесмэн, албан тушаалтнуудтай холбоотой шүүгчид зохион байгуулалттайгаар ажиллаж зориудаар Л.Оюун-Эрдэнэ рүү олон нийтийн бухимдлыг чиглүүлж байна гэж хэлсэн гэх мэдээлэл байна.




Өнөөдөр могой өдөр

16 цагийн өмнө