ЭХ СУРВАЛЖ: ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Б.Болор-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

ЭХ СУРВАЛЖ: ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Б.Болор-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ нь 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр Саудын Арабын FII (Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачлага) сангийн зохион байгуулсан Хүмүүнлэгийн салбарын хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэгт  оролцох үеэрээ "Ерөнхий сайдын хувьд залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлж ажилласан ч Орост сургууль төгссөн, хөгшин хүмүүс нь сорилт болсон" гэх агуулгыг ярьсан. 

Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл, Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нарын Үндсэн хууль зөрчиж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн агуулгатай ижил жишээ тул Б.Болор-Эрдэнийг мөн огцруулах асуудлыг хөндөх ёстой гэх байр, суурийг илэрхийлсэн. Олон нийтийн энэхүү шаардлагатай холбогдуулан өчигдөр /2022.11.08/ Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2022.11.09/ хуралдаанаар түүний өргөдлийг авч хэлэлцэх бөгөөд асуудлын дараалалд оруулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

16 цагийн өмнө