Жүжигчин Шон Пенн Украины ард түмний ялалтад итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болгон Зеленскийд "Оскар"-аа гардуулжээ.
Холливүүдийн жүжигчин Шон Пенн Киевт очихдоо Оскарын шагналаа Ерөнхийлөгч Володимир Зеленськийд өгчээ. Ингэхдээ Шон Пенн “Америкийн кино урлагийн академийн шагналаа Украины зэвсэгт хүчин дайнд ялалт ирэх хүртэл Киевт үлдээнэ” хэмээжээ.
Мөн Зеленский Украиныг дэмжиж байсан улс төрчид болон алдартнуудын нэртэй зэрэгцүүлэн Шон Пенний нэрийг өнгөрсөн наймдугаар сард нээсэн шинэ гудамжиндаа мөнхөлсөн тухай өөрийн өөрийн фейсбүүк хуудсандаа нийтэлжээ.
ВИДЕО: