Улаанбаатарт +5 градус дулаан байна

Улаанбаатарт +5 градус дулаан байна

Өнөөдөр\2022.11.09\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -2...-7 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +3...+5 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.