Зэрлэг ан амьтны хөдөлгөөнийг тандаж, зам дагуу гарц гарам байгуулах зорилгоор цагаан зээрт сансрын хүзүүвч зүүжээ

Зэрлэг ан амьтны хөдөлгөөнийг тандаж, зам дагуу гарц гарам байгуулах зорилгоор цагаан зээрт сансрын хүзүүвч зүүжээ

Сүхбаатар аймаг хээрийн зэрлэг ан амьтны хөдөлгөөнийг тандаж, гарц гарам байгуулах боломжит газрыг тодорхойлох зорилгоор 10 бодгаль цагаан зээрийг барьж хүзүүвчилжээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрээс 10 бодгаль цагаан зээрийг барьж сансрын хүзүүвч зүүлгэжээ. Улмаар хээрийн зэрлэг ан амьтны хөдөлгөөнийг тандаж, шинээр барих төмөр замын трассын дагуу амьтдад зориулсан гарц гарам байгуулах боломжит газрыг тодорхойлох аж. Тодруулбал, Монгол орны хээрийн бүсэд шинээр байгуулах Сайншанд-Баруун-Урт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц гарам байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр санал болгох, цаашид гарц гармын ашиглалтад тогтмол мониторинг хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулах зорилготой юм. Уг ажлыг Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслөөс аймгийн БОАЖГ-тай хамтран хийжээ.