ВИДЕО: Виктория нуурт осолдож, амиа алдсан нисгэгчидтэй ярилцаж, тэднийг аврахаар хэрхэн оролдсон талаар загасчин М.Жексон ярьжээ

ВИДЕО: Виктория нуурт осолдож, амиа алдсан нисгэгчидтэй ярилцаж, тэднийг аврахаар хэрхэн оролдсон талаар загасчин М.Жексон ярьжээ

Ням гараг /2022.11.06/-т Танзанийн Виктория нууранд унаж, 19 хүний ​​амийг авч одсон онгоцны ослын голомтод анхны тусламж үзүүлсэн загасчин М.Жексон нисгэгчийн бүхээгт гацсан нисгэгчдийг аврах гэж оролдоод мөн өөрөө амиа алдах шахсан тухайгаа ярьжээ.

ВИДЕО: 

Тэрээр, “онгоц нуур руу унахаасаа өмнө чиглэлээ өөрчилж, ойртож байгааг хараад сандарсан” гэжээ. Энэ үеэр М.Жексон гурван загасчны хамт хэргийн газарт очиж, арын хаалгыг сэлүүрээр цохиж онгойлгосноор онгоцны арын хэсэгт сууж байсан зорчигчдыг аварчээ. Үүний дараа М.Жэксон онгоцны урд хэсэг рүү сэлж очин, нэг нисгэгчтэй нь дохиогоор харилцсан байна. 

Тэрээр энэ талаар хэлэхдээ, “нисгэгч намайг цонхны шилийг хагалахыг зааж өгсөн. Би уснаас гарч ирээд, нисэх онгоцны буудлын хамгаалалтын албанаас бидэнд шилийг хагалах хэрэгсэл байгаа эсэхийг асуусан. Тэд надад сүх өгсөн. Гэтэл чанга яригчтай хүн бууж ирээд намайг шил хагалах гэснийг зогсоосон. Энэ үеэр нисгэгчдийн бүхээгт ус ороогүй байсан” гэж ярьжээ.

Харин тэрээр "буцаж сэлж очоод, нисгэгчтэй салах ёс хийсэн. Энэ үеэр нисгэгч аврагдахыг хүсч байгаагаа илэрхийлж, нисгэгчийн бүхээгийн яаралтай тусламжийн хаалгыг зааж өгсөн. Би буцаж сэлж, олс аваад хаалган дээр уяж, бусад завьтай хүмүүстэй хамт татах гэж оролдсон ч олс тасарч миний нүүрийг цохиж би ухаан алдсан. Дараа нь эмнэлэгт сэрсэн” гэж ярьжээ.  Сонирхуулахад, Танзанийн хамгийн том хувийн агаарын тээврийн "Precision Air" компанийн тус онгоц Виктория нууранд осолдож,  19 хүн нас барсаны дотор хоёр нисгэгч хоёулаа байгаа юм.