Ирэх гурван жил тохиохгүй сарны бүтэн хиртэлт өнөөдөр 16:02 цагаас эхэлнэ

Ирэх гурван жил тохиохгүй сарны бүтэн хиртэлт өнөөдөр 16:02 цагаас эхэлнэ

Ази, Австрали, Хойд Америк болон Европ, Өмнөд Америкийн зарим хэсгээс харах боломжтой сарны бүтэн хиртэлт өнөөдөр /2022.11.08/ тохионо.

Сар хиртэлт Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 8-ны 16:02 цагаас эхлэх бөгөөд 18:16 цагт бүтэн хиртэнэ. Бүтэн хиртэлт 18:59 цагт эцэстээ хүрч, 19:41 цагт дуусах бол хагас хиртэлт 21:56 цаг хүртэл үргэлжилнэ. Сарны бүтэн хиртэлт Шинэ Зеланд, Япон, Аляск, Хавайн арлуудаас хамгийн тод харагдана.

Сар нийт 5 цаг 54 минутын турш хиртэх бөгөөд үүний 1 цаг 25 минут нь бүтэн хиртэлт байх юм. Сарны дараагийн бүтэн хиртэлт 2025 оны гуравдугаар сарын 13-14-нд болох тул дараагийн гурван жилдээ харахгүй ховор үзэгдэл байх юм.

Сар хиртэлт гэдэг нь дэлхий саран дээр тусах нарны гэрлийг халхалж сарыг сүүдэрлэхийг хэлдэг. Сарны бүтэн хиртэлтээс хоёр долоо хоногийн өмнө эсвэл дараа нар хиртдэг учиртай. Энэ жилийн нарны хиртэлт аравдугаар сарын 25-нд болсон.