Улаанбаатарт +3 градус дулаан байна

Улаанбаатарт +3 градус дулаан байна

Өнөөдөр\2022.11.07\өдөртөө нутгийн баруун хагаст үүлшинэ. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэнд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -9...-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -4...-9 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  +6...+11 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, өдөртөө +1...+3 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.