ОХУ-ын Екатеринбург хотоос Украин дахь Оросын цэргүүдэд зориулсан шатахууныг тээвэрлэж буй төмөр замын цуваа өчигдөр /2022.11.05/ шатсан хэрэг гарчээ. Харин энэхүү хорлон сүйтгэх ажиллагааг ОХУ-д үйл ажилагаа явуулдаг “Оросын эрх чөлөө" хөдөлгөөний партизанууд хийснээ хүлээн зөвшөөрчээ. Тус хөдөлгөөнийхөн “орон нутгийн цагаар шөнийн 03.00 цагийн орчимд цувааг галдан шатаасан. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагаа нь Украины армид тулалдаж байгаа тус хөдөлгөөний гишүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой” гэж тайландаа тэмдэглэжээ.
В Екатеринбурге партизаны подожгли ж/д составы с горючим для снабжения российских оккупантов в Украине pic.twitter.com/imkQ8DUYx7
— AS74???? (@AS7404542949) November 5, 2022