Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БАГА ЗЭРЭГ ДУЛААРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БАГА ЗЭРЭГ ДУЛААРНА

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. Маргааш буюу энэ сарын 7-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 8-нд Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар цас, энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Бага зэрэг дулаарч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.