ФОТО: Хаягдсан амьтдыг эмчилж асардаг "Хөөрхөн зулзага" төв асрагчдадаа сууц, амьтаддаа шинэчилсэн оромж барьжээ

ФОТО: Хаягдсан амьтдыг эмчилж асардаг "Хөөрхөн зулзага" төв асрагчдадаа сууц, амьтаддаа шинэчилсэн оромж барьжээ

Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард хаягдсан муур нохойны "Хөөрхөн зулзага" амьтан асрамжийн төвийн талаар сурвалжилж байсан билээ.

ВИДЕО: 

Тус төв хоёр жилийн хугацаанд 400 гаруй амьтан аварсан юм. Уг төвийг иргэн Л.Амарсанаа болон түүний гэр бүл анх санаачлан байгуулсан бөгөөд одоогоор 80 гаруй муур, 90 гаруй нохойтой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн муур нохойнуудаа харж асардаг хоёр асрагчийн хамт үйл ажиллагаа явуулаг. Тэгвэл тус төв мөн өөрсдийн хөрөнгөөр асрагчдадаа шинэ сууц, амьтаддаа шинэ оромж барьжээ. 

Асрагчдын сууц

Энэ талаар  "Хөөрхөн зулзага" амьтан асрамжийн газар мэдээлэхдээ, "За асрагчдаа гэрт нь оруулсан шүү. Мууруудаа шинэ контнер цэцэрлэгт нь оруулж чадлаа. Гэрт тооцоологдоогүй зардал 10 сая хол давсан. Бүгдийг нь гэр бүлээсээ буюу "Буржаа & Оёо сан" аав ээжийн маань сангаас гаргасан. Бас мууруудын цэцэрлэг хашаа, дээвэр, хаалт 20иод сая болсон. Хааяа хүмүүс ямар ч ашиггүй ийм юм ямар тэнэг хүн хийх вэ дээ гэж хардаад байдаг. Үнэхээр ашиг харах ёстой юм бол бид Буян гэдэг ашиг хардаг юм. Угаасаа хандив хүлээж Монголчуудыг харж суувал эдгээрийг хийх боломжгүй. Хандиваар орж ирдэг мөнгө цахилгааны төлбөрт ч хангалттай хүрдэггүй. Өвлийн цагаар бүр хэдэн саяараа гардаг. Бүгдийг нь сангаас төлдөг. Тэгэхээр эндээс зөвхөн Буян гэдэг л ашиг хардаг болохоор хардаж санаа зовж сэтгэлээ чилээж хэрэггүй" гэжээ. 

ФОТО: