Горхи-Тэрэлж БЦГ-ын Аялал жуулчлал Хамгаалалтын бүсийг 54899 га газраар тэлэх шийдвэрийг гаргалаа

Горхи-Тэрэлж БЦГ-ын Аялал жуулчлал Хамгаалалтын бүсийг 54899 га газраар тэлэх шийдвэрийг гаргалаа

Горхи-Тэрэлж БЦГ-ын Аялал жуулчлалын бүс (Хамгаалалтын бүс)-ийг 54899 га газраар тэлэх шийдвэрийг гаргалаа. Тиймээс хязгаарлалтын бүсээс 54899 га газар хасагдаж байна гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.

Аялал жуулчлалын бүс буюу хамгаалалтын бүсийг тэлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар барилга байгууламж барих болох юм.

Үзэсгэлэнт байгалийг унаган төрхөөр нь хадгалах, аялал жуулчлалыг зохион байгуулалттай хөгжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж хамгаалах зорилгоор УИХ, Засгийн газрын тогтоолоор Горхи,Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг 1993 онд байгуулж, Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийг улсын тусгай хамгаалалттай газар болгосон билээ.