"Мiss Mongoliа 2022" тэмцээний тэргүүн мисс Б.Номин-Эрдэнэ "Miss International" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно

"Мiss Mongoliа 2022" тэмцээний тэргүүн мисс Б.Номин-Эрдэнэ "Miss International" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно

"Miss International" тэмцээн арваннэгдүгээр сарын 30-нд Япон улсад болно. Уг тэмцээнд "Мiss Mongoliа 2022" тэмцээний тэргүүн мисс Б.Номин-Эрдэнэ оролцохоор болжээ.

Тэрбээр 2017 онд Франц улсын Парисын их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Англи, франц хэлтэй бөгөөд өдгөө NTN Channel телевизэд зочин хөтлөгчөөр ажиллаж, цаг агаарын мэдээ хөтөлдөг юм байна.