Авлигатай тэмцэх газраас ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилт /АТБХ/-ийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг есдүгээр сарын 9-10 нд шилжих шөнө баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ. Түүнийг автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Д.Доржхандтай холбоотой хэргийг гэмт хэрэг хэмжээн үзсэн учир АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Улмаар тус хэргийг прокурор хянаад яллах дүнгэлт үйлдсэнээр эцсийн шийдвэрийг шүүх гаргах ажээ.