Б.Бат-Эрдэнэ: Монголын хэмжээнд 400 гаруй цахилгаан автомашин, 23 цэнэглэх цэг байна

Б.Бат-Эрдэнэ: Монголын хэмжээнд 400 гаруй цахилгаан автомашин, 23 цэнэглэх цэг байна

Сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийг Дэлхийн улс орнууд тэргүүлэх зорилтоо болгоод байна. Тэгвэл Байгаль орчин аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ манай улсын хэмжээнд, “400 гаруй цахилгаан автомашин, 23 цэнэглэх цэг байна” хэмээгээд энэ тоо нь хангалтгүй хэмээн өөрийн Facebook хуудастаа мэдэгджээ. 

Тэрбээр, “Бид уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар орчны бохирдол тухай яриад байдаг хэрнээ үйлдэл дээрээ их алдаж байна.  Монгол Улсын хэмжээнд 400 гаруй цахилгаан машин, 23-н цэнэглэх цэг байдаг гэсэн мэдээлэл байна. Цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэх, нэг стандартад шилжүүлэх, энэ төрлийн бизнесийг дэмжих төрийн бодлогыг гаргах гэх мэт ажлууд дутагдалтай байна. 

Төрийн байгууллагуудаасаа авахуулаад цахилгаан автомашинд шилжих, нийтийн тээврээ агаар орчны бохирдол үүсгэдэггүй болгох гэх мэт олон ажлыг хийх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцолж байгаа.  Гадаад улс орнуудын төлөөлөл, олон улсын байгууллагууд бүрэн дэмжихээ илэрхийлж байгаа энэ цаг хугацаанд бид хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна” гэжээ.