Эрдэнэт үйлдвэрийг үе үеийн сайд дарга нар болон гишүүд ямар нэгэн байдлаар ашиглан хөлжсөн байдаг. Засгийн газар солигдох тоолонд эрх бүхий албан тушаалтнууд Эрдэнэт үйлдвэрээс албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө мөнгө идсэн гэх асуудлаар шалгагддаг билээ.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Эрдэнэт үйлдвэр”-ээс хөрөнгө зашсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан хоёр хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс баривчилжээ. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн болон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн найз гэгддэг эрхэм болох нэгэн компанийн захирал Б.Отгонбаатар нарын албан өрөөнд нь болон гэрт нь гэнэтийн нэгжлэг шалгалт хийсэн байна. Улмаар тэднийг нотлох баримтжуулан ШШЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.
Харин Б.Отгонбаатарыг 48 цаг цагдан хорьж шалгаад байгаад арван сарын 30-ны өдөр сулласан. Гэтэл дахин түүнийг цагдан хорих үндэслэлтэй хэмэн үзэж улмаар нэг өдрийн дараа буюу арван сарын 31-ний өдөр дахин 461-р хорих ангид хорьсон гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Б.Отгонбаярыг Эрдэнэт үйлдвэртэй хамтарч бизнес хийхдээ хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж эхлээд байгаа юм. Харин НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Даваацэрэнг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих санал гаргасныг хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол баталжээ.