Оросын хар тэнгисийн флот руу нисгэгчгүй онгоцоор дайрсан хэрэгт Украиныг буруутгаснаас хэд хоногийн дараа буюу өнөөдөр /2022.10.31/ Украины нутаг дэвсгэр, тэр дундаа нийслэл Киев хот руу пуужингийн цохилт өгч эхэлсэн байна.
Тодруулбал, Киев, Харьков, Полтава, Винница, Днепропетровск зэрэг хэд хэдэн бүс нутагт дэлбэрэлт болсон гэж мэдээллээ. Харин Киев хотод арав орчим дэлбэрэлт болсон бөгөөд тус хотын захын олон хүн цахилгаан, усгүй болоод байгаа ажээ. Энэ талаар Киев хотын дарга Кличко, “Дэд бүтцийн чухал объектуудад халдсаны улмаас нийслэлийн нэг хэсэг эрчим хүчгүй болсон. Зарим газарт усан хангамж байхгүй. Бүх үйлчилгээ ажиллаж байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC, Varlomnav news