СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сурагчийн амралтын үеэр 13 настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сурагчийн амралтын үеэр 13 настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтжээ

Энэ сарын 28-ны өдрөөс 11 сарын 4-ний өдрийг хүртэл сурагчдын ээлжит амралт болж буй юм. Харин энэ үеэр бага насны сурагч хүүхдүүд ихээр бэртэж гэмтэж тэр ч бүү хэл ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөх гэмт хэрэг их гардаг байна. Мөн хөдөө орон нутагт оршин суудаг бага насны хүүхдүүдийг сурагчийн амралтын өдрүүдээр морь унуулдаг нь эргээд тэднийг эрсдэл рүү түлхэж байгаа хэрэг болж байна. Сурагчдын амралтын үеэр гэртээ харьж морь унаж байх үедээ унаж бэртсэн тохиолдол гарчээ.

Тодруулбал, энэ сарын 30-ний өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт 13 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тухайн бэртсэн хүү тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх бөгөөд биеийн байдал сайжирч байгаа аж.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө