"Halloween" буюу сүнсний баяр тэмдэглэхээр БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүрэгт цугласан маш олон хүн ухаан алдаж, зүрх нь зогссон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Тодруулбал, БНСУ-ын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар /Улаанбаатарын цагаар 02:00 цагийн үед/ 149 хүн нас барж, олон тооны хүн бэртэж гэмтэн, биеийн байдал муудаж эмнэлгийн тусламж авсан талаар тус улсын Ёнхап агентлаг мэдээлжээ.
Харин хүмүүсийн зүрх юунаас болж гэнэт зогссон шалтгааныг одоогоор бүрэн тодорхойлоогүй байна. Энэ үйл явдалтай холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол шуурхай хуралдаан зарлаж, Эрүүл мэндийн яамны гамшгийн үед эмнэлгийн тусламж үзүүлэх багийг ажиллуулах тушаал гаргаж, ойролцоох эмнэлгүүдэд ор дэлгэхийг үүрэгджээ. Улмаар эмнэлгийн тусламж шаардлагатай, гэмтэж бэртсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлж, баяр тэмдэглэж буй газруудын аюулгүй байдлыг шалгахыг албаныханд үүрэг болгосон байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "цар тахал намжсанаас хойш анх удаа "Сүнсний баяр"-ыг амны хаалтгүй, гадаа талбайд тэмдэглэсэн нь энэ аж. Уг үйл ажиллагаанд ойролцоогоор 100 гаруй мянган хүн Итовен дүүрэгт цуглаж, Хэмилтон зочид буудлын орчмын нарийн гудамжинд хэт олон хүний бөөгнөрөл үүсгэсэн. Ингээд давчуу гудамжинд олон мянган хүн цугларч шахцалдсаны улмаас олон тооны хүн дарагдаж, агаарын дутагдалын улмаас амиа алдсан" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Ёнхап, BBC news
Officials in Seoul said that at least 120 people were dead and 100 others were injured after a stampede in the South Korean capital's popular Itaewon district,1/2#Stampede #Seoul #helloween #Korea #SouthKorea #Halloween #Seoul #Itaewon #이태원 #이태원사고 #압사사고. pic.twitter.com/elLzNTAPpQ
— Siraj Noorani (@sirajnoorani) October 29, 2022
Хүн хөдөлгөөн ихтэй газар болгоомж хэзээд илүүдэхгүй! Хайран залуус... 149хүн нас барж 150н хүн гэмтэж... Ихэнх нь 20гаран насныхан??????
— Туяа (@tuya_20) October 29, 2022
pic.twitter.com/jnObtipPQq