Энэ аравдугаар сарын эхээр ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод коронавирусийн шинэ тохиолдол илэрч, улам нэмэгдэж байгаатай холбогдуулан хатуу хөл хорио тогтоожээ.
Улмаар өчигдөр /2022.10.28/ Хөх хотын сургуулиудыг хааж, бүх оюутнуудыг гэрт нь буцаах Засгийн газрын шийдвэр гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор тус хотод гудамжинд нэг ч хүн гаргахгүй бүрэн хөл хорио тогтоосон байгаа бөгөөд зарим их дээд сургууль оюутнуудаа галт тэргээр явуулж байгаа аж. Харин халдвартай иргэдтэй хамт зорчихгүй гэж эсэргүүцсэн цөөн тооны оюутнууд кампус дээрээ үлдсэн гэжээ.