Өнөөдөр /2022.10.29/ орон нутгийн цагаар 08:27 цагийн орчимд БНСУ-ын Хойд Чунчон мужийн Госан-гүн хотод энэ оны хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй талаар мэдээлжээ. Албаны мэдээллээр тус улсад ажиллаж буй бүх цахилгаан станцууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд газар хөдлөлтийн сэрэмжлүүлгийн тогтоосон хэмжээнээс (0.01) доогуур хэмжигдсэн гэжээ.
