Оросын агаарын хүчний "далавчийг таслах болно” гэж В.Зеленский амлажээ

Оросын агаарын хүчний "далавчийг таслах болно” гэж В.Зеленский амлажээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.10.28/ үг хэлэхдээ, “Орос хоёрхон өдрийн дотор Украин руу нисгэгчгүй онгоцоор 30 гаруй удаа халдлага үйлдсэн” гэж мэдэгджээ. Мөн тэрээр Ираны Шахед нисгэгчгүй онгоцны дэргэд зогсоод мэдээлэл хийхдээ, Москвагийн агаарын хүчний "далавчийг таслах болно” гэж амлажээ. 

Тодруулбал, Украины эрх баригчид Иран улс олон тооны нисгэгчгүй онгоцыг Орост нийлүүлсэн гэж үзэж байгаа ч Москва, Тегеран үүнийг үгүйсгэж байгаа. Харин барууны орнууд Иран дотооддоо бүтээсэн нисгэгчгүй онгоцоо Москвад нийлүүлж байгаа бөгөөд Ираны цэргийн мэргэжилтнүүд Оросын эзэлсэн Крымд байрлаж, ОХУ-ын армийнханд техникийн дэмжлэг үзүүлж байгаа гэж мэдэгдээд байгаа юм. 

Эх сурвалж: BBC