ВИДЕО: АНУ-ын Конгрессын танхимын тэргүүн Нэнси Пелосигийн нөхөр Пол Пелосиг гэртээ байхад нь алх барьсан этгээд халджээ

ВИДЕО: АНУ-ын Конгрессын танхимын тэргүүн Нэнси Пелосигийн нөхөр Пол Пелосиг гэртээ байхад нь алх барьсан этгээд халджээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн нөхөр Пол Пелосиг гэртээ байхад нь алх барьсан этгээд халдсан хэрэг өчигдөр /2022.10.28/ гарчээ. Тус халдлагын улмаас өдгөө 82 настай Пол Пелосигийн гавлын яс, баруун гар нь хүнд гэмтсэн байна. 

Тус хэргийн сэжигтэн 42 настай эрэгтэй нь Сан Франциско дахь тэдний гэрт нэвтэрч, дараа нь Нэнси Пелосиг өөртэй нь уулзахыг шаарджээ. Түүнийг хүн амины гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр баривчилжээ.

Харин халдлагын дараа Вашингтон хотод байсан Нэнси Пелоси нөхрөө эмнэлэгт хэвтүүлэхээр Сан Францискод буцаж ирсэн байна. 

Энэ талаар Нэнси Пелосигийн хэвлэлийн төлөөлөгч Д.Хаммил, "Пол Пелосиг Сан Францискогийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд оруулсан бөгөөд эмч нар бүрэн эдгэрнэ гэж найдаж байна" гэж мэдэгджээ.