Филиппинд хүчтэй шуурга, борооны улмаас 70 гаруй хүн амиа алдаад байгаа талаар мэдээлжээ

Филиппинд хүчтэй шуурга, борооны улмаас 70 гаруй хүн амиа алдаад байгаа талаар мэдээлжээ

Филиппинд халуун орны хүчтэй шуурганы улмаас 70 гаруй хүн амиа алдаж, өмнөд мужуудад үер бууж хөрсний гулгалт үүссэн талаар тус улсын албаны хүмүүс мэдэгджээ. 

Тодруулбал, аврагчид хөрсний гулгалтаас болж амиа алдсан олон хүний цогцсыг зузаан шавраас гарган авч байгаа бөгөөд, салхины хүч 95 км цаг хүртэл ширүүсч байгаа ажээ. Иймд эргийн хамгаалалтын алба гатлага онгоцны үйлчилгээг болон сургуулийн автобуснуудыг түр зогсоож, хүмүүсийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC