Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хуралдаан товлогдсон ч дахин хойшлогдоод байна. Учир нь түүний ээж нь хагалгаанд ороод удаагүй байсан бөгөөд бие нь тэнхэрч амжилгүй нас барсан учраас шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаантайг нь харгалзан тодорхойгүй хугацаагаар хойшуулаад байгаа аж.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэх юм.
Өмнөх хурлаар шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан учраас хойшуулсан байдаг.