"Цөмийн зэвсэг хэрэглэнэ" гэж бодож байсан гэдгээ үгүйсгэж В.Путин мэдэгдэл хийжээ

"Цөмийн зэвсэг хэрэглэнэ" гэж бодож байсан гэдгээ үгүйсгэж В.Путин мэдэгдэл хийжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.10.27/ Москвад болсон "Валдай" клубын хэлэлцүүлгийн форум дээр үг хэлэхдээ, “Орос Украины эсрэг цөмийн зэвсэг ашиглах талаар бодож байсан гэдгээ үгүйсгэж, “ийм санаатайгаар хэзээ ч, юу ч хэлээгүй" гэжээ.

Харин тэрээр цөмийн зэвсэг байгаа цагт цөмийн аюул үргэлж байсаар байна” гэж нэмж хэлжээ. Мөн В.Путин, “барууны орнууд төвийг сахисан орнуудыг Москвагийн эсрэг болгон нөлөөлөхийн тулд "Орос цөмийн зэвсэг хэрэглэнэ" гэсэн санааг тулгаж байна гэж буруутгаад, ОХУ-ын цэргийн номлолд цөмийн зэвсгийг зөвхөн “хамгаалах” зорилгоор ашиглахыг зөвшөөрдөг хэмээн тэр онцолжээ.

Эх сурвалж: CNN