ТҮК-ийн ажилтан нохой буудаж байх үеэрээ сум алдаж 52 настай иргэнийг бууджээ

ТҮК-ийн ажилтан нохой буудаж байх үеэрээ сум алдаж 52 настай иргэнийг бууджээ

Аравдугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт ТҮК-ийн ажилтан сум алдаж нэг иргэнийг буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр гудамжинд 52 настай иргэн бусдад буудуулсан гэх мэдээлэлийг цагдаагийн газарт ирүүлжээ. Алба хаагчид хэргийн газар очиж шалгалт хийхэд тус аймгийн ТҮК-ийн ажилтан эрэгтэй 56 настай Т нь нохой буудаж байх үеэрээ бууны аюулгүй байдал хангаагүйгээс болж сум алдаж ардаа явж байсан тус аймгийн иргэн эрэгтэй 52 настай М ийг мөрөн тус газарт нь буудаж хүнд гэмтэл учруулсан байжээ.

Буудуулж гэмтсэн иргэн тухайн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд азаар амь нас эрсдээгүй аж.

Харин санамсар болгоомжгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, буу хэрэгсэл зэвсгийн чанартай зүйлийг бүрэн эзэмших хэрэглэх мэдлэггүйгээс болж иргэнийг буудсан тус аймгийн ТҮК-ийн ажилтанг шалгаж эхэлсэн байна. Түүнийг зэвсгийн чанартай зүйлээр бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хэргээр зүйчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дээрх хэрэг Баян-Өлгий аймгийн ТҮК-ийн ажилчид эзэн нь тодорхойгүй золбин нохдыг буудаж, устгал хийх ажил хийж гүйцэтгэж байх үеэрээ ийнхүү хүнийг буудаж гэмтээсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.