БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр албажсан. Энэ дагуу манай улсын иргэд аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.
Тэгвэл тус шугамаар Солонгос улсад очсон 100 гаруй Вьетнам иргэн сураггүй алга болж, холбоогоо тасалсан талаар мэдээлжээ. Иймд эдгээр жуулчдын аяллыг зохион байгуулсан компанийн тусгай эрхийг цуцалж, Сөүл дэх Вьетнамын элчин сайдын яам сураггүй алга болсон жуулчдыг эрэн сурвалжлахад Өмнөд Солонгосын талтай хамтран ажиллаж байгаа аж.