ОХУ-ын Буриадаас Монгол руу нисэх нислэг өвлийн хуваарьт шилжжээ

ОХУ-ын Буриадаас Монгол руу нисэх нислэг өвлийн хуваарьт шилжжээ

ОХУ-ын Буриадаас Монгол руу нисэх нислэг өвлийн хуваарьт шилжсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, энэ аравдугаар сарын 31-ны өдрөөс ирэх оны гуравдугаар сарын 25-ны хооронд /2022.10.31-2023.03.25/ Улаан-Үд Улаанбаатар чиглэлийн нислэг хуваарийн дагуу нислэг үйлдэх бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нээс Монгол руу хийх нислэгийн тоо долоо хоногт тав хүртэл нэмэгдэж байгаа гэсэн байна. УБ нь Буриад иргэдийн дунд аялал жуулчлалаар тэргүүлдэг газруудын нэг бөгөөд энэ аравдугаар сарын 29-нд /2022.10.29/ Улаанбаатар руу хийх нислэгийн бүх суудлууд аль хэдийн зарагдаж дууссаныг Хүннү Эйр компанийн төлөөлөгчид онцолсон аж. Мөн “Хүннү Эйр” компанийнхан Улаанбаатараас Бишкек, Астана руу явах тасалбарыг худалдаанд гаргах боломжтой гэж мэдэгдсэн байна. Ингэснээр монгол иргэд Казахстан, Киргизстан руу явах боломжтой болж байгаа юм.