Монгол руу шуудай төмс оруулахыг завдсан Орос эмэгтэйг саатуулсан талаар мэдээлжээ

Монгол руу шуудай төмс оруулахыг завдсан Орос эмэгтэйг саатуулсан талаар мэдээлжээ

ОХУ-ын Буриадаас төмс, мандарваа цэцгийн булцуу Монголын нутаг дэвсгэрт оруулахыг завдсан Орос эмэгтэйг саатуулсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Буриадын Хиагт шалган нэвтрүүлэх боомт дээр хууль бусаар шуудай төмс, багц цэцгийн булцуу авч явсан иргэний ачааг гааль дээр хураан авчээ. “Нийт 15 кг төмс, 25 ширхэг мандарваа цэцгийн булцууг хөрстэй нь хилээр нэвтрүүлэхийг завдсан. Энэ нь Оросын “Ургамал, ногооны хорио цээрийн тухай” хуулийг зөрчиж, ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй, ургамал, ногооны эрүүл ахуйн өндөр эрсдэлтэй хорио цээрийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортолж байна” гэжээ.

Эх сурвалж: Baikal