ВИДЕО: Сураггүй алга болсон эмэгтэйн цогцос аварга могойн гэдэснээс олджээ

ВИДЕО: Сураггүй алга болсон эмэгтэйн цогцос аварга могойн гэдэснээс олджээ

Өнгөрсөн ням гарагт /2022.10.23/ Индонез улсын Жамби мужид каучук тариалдаг талбайд ажиллахаар явсан 50 гаруй насны эмэгтэй сураггүй алга болсон хэрэг гарчээ.

Тодруулбал, эмэгтэйг алга болсон өдрөөс эхлэн эрэн сурвалжлах үеэр нутгийн иргэд том гэдэстэй аварга могойг олж илрүүлсэн байна. Иймд могойн гэдсийг ярахад дотроос нь сураггүй алга болсон эмэгтэйн цогцос бүтнээрээ гарч ирсэн аж. Энэхүү аварга могой нь Питон гэдэг бөгөөд ердийн үед жижиг мэрэгчдээр хооллолдог ч биеийн хэмжээ нь томрох тусам илүү том амьтныг ангийн олзоо болгодог байна. Иймээс барьсан амьтнаа бүхлээр нь залгиж тэр хэрээр хэмжээгээ сунгадаг талаар албаныхан тайлбарлажээ. Индонез даяар хамгийн сүүлд 2017, 2018 онуудад тус тус ийм хэрэг бүртгэгдэж байжээ.

Эх сурвалж: The Guardian

ВИДЕО: