ОХУ цөмийн цохилт өгөх сургуулилалт хийжээ

ОХУ цөмийн цохилт өгөх сургуулилалт хийжээ

ОХУ-ын стратегийн цөмийн хүчин тус улсын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгсний хариуд их хэмжээний цөмийн цохилт өгөх сургуулийг өчигдөр /2022.10.26/ хийжээ. Цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдэж, Москва Украиныг "бохир бөмбөг" бүтээж байна гэж буруутгаж байгаа үед энэ сургуулилалт болсон байна. 

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, сургуулилалтын үеэр Плесецк сансрын буудлаас "Ярс" тив алгасагч баллистик пуужинг харвасан байна. Түүнчлэн Баренцын тэнгисээс шумбагч онгоцноос “Синева” баллистик пуужинг харважээ. Хоёр пуужингийн бай нь Камчатка дахь “Кура” туршилтын талбай байв. "Бүх пуужин байдаа туссан" гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.