Оросуудад дрон нийлүүлж байсан Ираны алба хаагч руу үл таних этгээд гал нээж амийг нь хөнөөжээ

Оросуудад дрон нийлүүлж байсан Ираны алба хаагч руу үл таних этгээд гал нээж амийг нь хөнөөжээ

Иранд үйлдвэрлэсэн "камикадзе" гэх нисгэгч онгоц /дрон/-ыг ашиглан Украины нийслэл Киев хот руу Оросууд хэд, хэдэн удаа агаарын довтолгоо хийсэн. Тэгвэл дроныг Орост нийлүүлэх үүрэгтэй байсан Ираны гвардийн корпусын алба хаагч руу өчигдөр /2022.10.25/ үл таних этгээдүүдэд гал нээж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Ираны зүүн баруун хэсэгт үл мэдэгдэх хүмүүс гал нээсний улмаас Исламын хувьсгалын гвардийн корпусын хурандаа Мехди Моллашахи нарын хүмүүс нас баржээ. Тэд Ираны дроныг ОХУ-д нийлүүлэх, зааж сургах үүрэгтэй байсан гэх бөгөөд тэд ажлын цаг дууссаны дараа гэртээ буцаж ирэх үед үл таних хүмүүс автомашинд сууж автомат буунаас гал нээсэн байна гэж Исламын хувьсгалын харуулын корпусын зүүн өмнөд хэсгийн штаб мэдэгджээ. 

Эх сурвалж: gazeta.ru