"Хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөлөх "Halloween"-ыг боловсролын байгууллагууд тэмдэглэхгүй" гэсэн БШУ-ны сайдын тушаал гарчээ

"Хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөлөх "Halloween"-ыг боловсролын байгууллагууд тэмдэглэхгүй" гэсэн БШУ-ны сайдын тушаал гарчээ

"Halloween"-ыг боловсролын бүх байгууллага  тэмдэглэхгүй. "Halloween" буюу сүнсний баярыг жил бүрийн аравдугаар сарын 31-нд олон улсад тэмдгэлэн өнгөрүүлдэг.

Харин Монгол Улсад нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад сүнсний баяр ороогүй. Иймд бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх тушаал 2019 онд гарсан. Уг тушаалд өөрчлөлт орж, цуцлагдаагүй хэвээр байгаа болохыг БШУЯ-наас мэдэгдлээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц уг арга хэмжээд хүүхдээ оролцуулахгүй байхыг эцэг, эх, асран хамгаалагчад зөвлөв.