Энэ оны хоёрдугаар сар /2022.02/-аас эхлэн ОХУ, Украин руу довтолж эхэлснээс хойш Оросын агаарын тээврийн компаниуд олон улсын хоригт орж, нислэг үйлдэхгүй, дампуурах эрсдэлд ороод буй. Иймд Оросын зарим нисэх онгоцны буудал ажиллахаа больсон гэж буй.
Тэгвэл ОХУ-ын В.К.Коккинакийн нэрэмжит “Анапа” нисэх онгоцны буудлын захиргаа нислэг байхгүй энэ үед хэрхэн орлого олох талаар бодож олжээ. Тодруулбал, тэд "Би нисэхийг хүсэж байна" гэх үйлчилгээг 1500 рублийн үнэтэй нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд нислэгийн өмнөх үзлэгт хамрагдах, онгоцонд бүртгүүлж, суух тасалбар авах зэрэг бодит хөөрөх үе хүртлэх үйлчилгээг авах ажээ.
ВИДЕО: